орон нутгийн хамгийн анхны онлайн радио болж ажиллахаар зорилт тавин Дэлхийн нийтийн ашигладаг “Radio garden “ аппликэйшн болон www.ehlelradio.com сайтын үйл ажиллагаа эхлүүлсэн нь Дархан хотын радиогийн хөгжлийг шинэ шатанд хүргэсэн. Ингэснээр манай радиог бүх ухаалаг төхөөрөмжөөр онлайн орчинд шууд сонсох боломж бүрдсэн. Мөн бид Дархан хотдоо Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Элит хөгжил” ХХК-тай хамтран бүх шугамд явж байгаа автобусаар өөрсдийн радиог сонсогчдод хүргэдэг болно.